dobu.mndobu

BIGBANG хамтлаг дэлхий даяар тоглолт хийнэ

BIGBANG хамтлаг дэлхий даяар тоглолт хийнэ

K-pop-ийн домог гэгддэг BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийг тойрон аялан тоглолтын хуваарь болон байршлуудаа албан ёсоор танилцууллаа.

Тус аялан тоглолтын хуваарь YG Entertainment-ийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан нийтлэгдсэн юм. Төлөвлөгөөний дагуу тоглолт энэ оны наймдугаар сард Өмнөд Солонгосын Гоянг хотоос эхэлж, 2027 оны хоёрдугаар сар хүртэл Хойд Америк, Европ, Далайн орнууд болон Азийн олон хотуудаар үргэлжлэх юм.

Аялан тоглолт нийт 18 хотод 31 шоу хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд Окленд, Парис, Лондон, Тайбэй, Сингапур, Ханой, Сидней, Бангкок, Токио зэрэг хотууд багтжээ. Мөн Нью Жерсигийн MetLife цэнгэлдэх хүрээлэн, Парисын Stade de France, Лондонгийн Tottenham Hotspur Stadium, Токио Dome зэрэг томоохон тайзнуудад тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Энэхүү аялан тоглолт нь 2017 оны “Last Dance” аялан тоглолтоос хойш 9 жилийн дараах анхны дэлхийн хэмжээний тоглолт болж байгаа бөгөөд фэнүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.