dobu.mndobu

Ц.Сандаг-Очир: "Залуу хэлэлцээрчдийн академи”-ийн залуучуудтай уулзлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-12

Ц.Сандаг-Очир: "Залуу хэлэлцээрчдийн академи”-ийн залуучуудтай уулзлаа

НҮБ-ын олон талт байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт залуу мэргэжилтнүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой тус академи нь өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй орны 900 гаруй залуу мэргэжилтнийг хэлэлцээрийн ур чадвар, техникийн мэдлэг, бодлогын дүн шинжилгээ, манлайллын чиглэлээр чадавхжуулахын зэрэгцээ тэтгэлгийн дэмжлэг үзүүлэх, олон улсын хэлэлцээрт оролцох боломжийг бүрдүүлэх замаар дэмжин ажиллаж байна.

Монгол Улс тус академитай 2023 онд Уур амьсгалын өөрчлөлтийн залуу хэлэлцээрчдийн хөтөлбөр (Climate Youth Negotiators Programme, CYNP), 2024 онд Газрын асуудлаарх залуу хэлэлцээрчдийн хөтөлбөр (Land Youth Negotiators Programme, LYNP)-ийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын залуу мэргэжилтнүүд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлуудад оролцох боломж нээгдсэн юм.

Түүнчлэн, Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хэлэлцээрийн үйл явцад оролцох залуу хэлэлцээрчдийн техникийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, оролцоог хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.