dobu.mndobu

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчний тохиолдол батлагдаж, гарах хөдөлгөөнийг 14 хоног хаалаа

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчний тохиолдол батлагдаж, гарах хөдөлгөөнийг 14 хоног хаалаа

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд бог малаас илэрсэн шүлхий өвчний сэжигтэй тохиолдол батлагджээ. 

Үүнтэй холбоотойгоор сумын Засаг дарга захирамж гаргаж, өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд тус сумын нутаг дэвсгэрээс хүн, мал, тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоод байна.

Захирамж нь халдварын тархалтыг хязгаарлах, эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд мал, амьтны эрүүл мэндийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Мөн мал сүрэгт үзлэг тандалт хийх, шаардлагатай тохиолдолд вакцинжуулалт зохион байгуулах, халдварт өвчний голомтыг хяналтад авах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

Одоогоор нөхцөл байдлыг хяналт дор авч, тархалтыг зогсоох арга хэмжээг шуурхай зохион байгуулж байгаа талаар мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.