dobu.mndobu

СОНСГОЛ: Улсын төсвийн алдагдал 1 их наяд байхад зөвхөн нийслэлийнх 2,4 их наяд байна

СОНСГОЛ: Улсын төсвийн алдагдал 1 их наяд байхад зөвхөн нийслэлийнх 2,4 их наяд байна

 "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд Сангийн сайд З.Мэндсайхан нийслэлийн төсвийн талаар Ерөнхий мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Нийслэлийн төсвийг татварууд голлон бүрдүүлдэг. ХХОАТ, ААНОАТ нь нийслэлийн төсвийн 70 орчим хувийг бүрдүүлж байгаа нь нийслэлийн орлого хөдөлмөр эрхлэлт, ААН-ын үйл ажиллагаанд суурилсан татварын баазад илүү төвлөрснийг харуулж байна. Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3,8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 24 хувиар өссөн.

Нийслэл 2022 онд 1,4 их наяд төгрөгийн зарлагатай байсан бол 2026 оны баталсан дүнгээр 7,8 их наяд байна.

Үндсэндээ, 2026 оны төлөвлөгөөгөөр нийслэлийн төсвийн алдагдал 2,4 их наядад хүрч байна. Гэтэл улсын төсвийн алдагдал 1 их наяд байгаа.

Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдалд эзлэх хувь 2024 онд 29,5 хувь байсан бол 2025 онд 68,1 хувь болсон. Харин 2026 онд 232,8 хувь болохоор байна" хэмээн хэллээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.