0

Дархан-Уул аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллын 2 малчин өрхөөс шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн бүх бог малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулна гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Дархлаажуулалтад хамрагдсан малын сүүг 3 хоног, махыг 7 хоног хүнсэнд хэрэглэж болохгүй.
Малчид малын шилжилж хөдөлдөөн хийхгүй байх, хийж буй тохиолдолд харьяа малын эмчдээ хандаж бүртгүүлэх шаардлагатай юм байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.