dobu.mndobu

Улаанбаатарт 10 градус, өдөртөө бага зэргийн бороотой

Улаанбаатарт 10 градус, өдөртөө бага зэргийн бороотой

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Завханы нутаг, Архангайн хойд хэсгээр 0 градусыг давж, хөрсөн дээр цочир хүйтрэнэ.19-ний өдөр Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн хойд, 19-ний өдөр Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутаг, Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрч, эрс сэрүүсэж, 19-нд Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 18-ны 20 цагаас 06-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нийт нутгаар эрс сэрүүсэж, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн хөрсөн дээр цочир хүйтэрнэ, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +5...+10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +24...+29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө сэрүүсэж +5...+7 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.