0

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг өнөөдөр АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын орлогч дарга, дэслэгч генерал Жорж Роуэлийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.
Дэслэгч генерал Жорж Роуэл нь тус албан тушаалд томилогдсоноосоо хойшхи анхны гадаад албан томилолтоо Монгол Улсад хийж байгаа бөгөөд тэрбээр “Хааны эрэлд-2026” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирээд байна.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.
Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд бүхий л салбарт, тэр дундаа батлан хамгаалах салбарт өргөжин хөгжиж ирснийг онцолж, цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.