0

Энэ долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 6-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол болон ААН-ийн дулааны шугамд 12 хоног засварын ажил хийх хуваарьтай бөгөөд хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.
Халуун ус хязгаарлах бүс, хороолол:
-Говь ХК
-Натур агро ХХК
-Вокзал, 2-р хороолол, УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид
-2, 3, 4, 6-р бичил хороолол орчим
-Төв гандан хийд
-Эх нялхас
-МҮОНРТ орчмын хэрэглэгчид
-Гүндэмүн сан
-Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид
-ТБД дэлгүүр орчмын хэрэглэгчид
-Гранд плаза төв орчмын хэрэглэгчид
-Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид
-Төмөр замын удирдах газар
-73-р сургууль
-Кёкүшюзан
-UB palace
-Баянгол дүүргийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид.
Хийгдэх ажил:
ДХ-791-ДХ-7203 хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалт алтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.