dobu.mndobu

Солонгосчууд Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн ач холбогдол өгдөг вэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-22

Солонгосчууд Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн ач холбогдол өгдөг вэ

Элсэлтийн ерөнхий шалгалт нь хүүхдийн ирээдүйдээ хийж буй хамгийн анхны том алхам бөгөөд үүнд дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгдөг. Тухайлбал,

Солонгосын Элсэлтийн ерөнхий шалгалт (CSAT буюу Suneung-대학수학능력시험) нь Өмнөд Солонгосын их сургуулийн элсэлтийн гол шалгалт бөгөөд өндөр өрсөлдөөнтэй, оюутнуудын ирээдүйг ихээхэн тодорхойлдог шалгалт юм. Энэ нь Солонгосын дунд сургуулийн хөтөлбөрт үндэслэсэн стандартчилсан тест бөгөөд Korea Institute of Curriculum and Evaluation (KICE) зохион байгуулдаг.

Үргэлжлэх хугацаа ойролцоогоор 8-9 цаг (08:40-17:40 орчим), завсарлага, өдрийн хоол оролцуулан.

Ихэвчлэн 12-р ангийн сурагчид болон дахин өгөх хүмүүс хамрагдах бөгөөд шалгалтын өдөр улс даяар онцгой дүрэм үйлчилдэг. Үүнд олон улсын болон орон нутгийн бүх нислэгийг хойшлуулна, зам түгжрэл багасгана, замын хөдөлгөөнд оролцож байхдаа дууд дохио ашиглхагүй байхыг зөвлөнө,  олон нийтэд чимээгүй байхыг буюу чанга дуу авиа гаргахгүй байхыг шаарддаг. Энэ нь улс орны ирээдүйгээ хүндэтгэсэн байдал буюу шалгалт өгч байгаа сурагчдын анхаарлыг ямар ч хүчин зүйл саатуулах учиргүй гэсэн нэгэн бичигдээгүй соёл юм. Уг шалгалтанд хүүхдүүдийг цагаас нь хоцроохгүйн төлөө цагдаа нар хүртэл машинаараа хүргэж өгдөг. Эцэг эхчүүд нь сургуулийн гадна хүүхдүүдээ хүлээх бөгөөд өөрсдийн зүгээс хийж чадах бүхий л зүлээ зориулж итгэл үнэмшилээрээ залбиран хүлээдэг. Олон арван сая хүүхдийн дундаас хүүхэд нь ЭЕШ-даа тэнцэх юм бол цаашлаад тэдний хүүхэд их, дээд сургуульд элсэн орж төрийн албан хаагч болж чадна гэсэн үг. Солонгост төрийн албан хаагч болж чадвал тухайн хүүхдийн ирээдүй амьдрал баталгаатай болж байна гэсэн үг юм.

Манай улсын хувьд 2026 оны Элсэлтийн шалгалт энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу зургаадугаар сарын 25-ны өдөр эхэлнэ.

Энэ удаагийн Элсэлтийн шалгалтад нийт 49014 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж буй.

Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.