0

Жүдо бөхийн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 58 орны нийт 454 тамирчин өрсөлдөн, ур чадвар, хүч бяраа сорьсон байна.
Медалийн чансаагаар Японы шигшээ баг тэргүүлсэн бол Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.
Ийнхүү эх орондоо болсон Их дуулга тэмцээнд Монголын жүдочид амжилттай оролцож, олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа дахин харуулсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.