0

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын стандартыг мөрдүүлж өнгө үзэмжийг сайжруулах зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх зарим арга хэмжээний тухай” А/358 дугаар захирамжийг гаргасан. Энэ захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж нийтийн эзэмшлийн буюу дүүргийн нутгийн дэвсгэр дэх томоохон өргөн чөлөө дагуу явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор ил задгай худалдаа эрхэлж байгаа зөрчлийг шат дараатай арилгаж байна.
Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу “Хархорин” зах орчимд иргэд зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, чөлөөлсөн зам талбайд цэвэрлэгээ ариутгал хийх, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж дагуу бортоготой мод байрлуулах, явган хүнд зориулсан сандал суурилуулах зэрэг тохижилтын ажлыг хийлээ.
Мөн дүүргийн 5-р хороо, Х хорооллын арын автобусны буудал орчим 10 гаруй иргэн сүүлийн 5-15 жил зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, олон жил зам дагуу байсан автомашинуудыг нүүлгэх арга хэмжээг авлаа. Улмаар чөлөөлсөн талбайд зүлэг тарих, автобусны буудал орчимд явган хүний сандал суурилуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.