0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 22.35%-ийн зэсийн агуулгатай 80,000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг амжилттай арилжааллаа.
Нийт хэлцлийн дүн 240.4 сая ам.доллар (866.9 тэрбум төгрөг)-т хүрсэн нь Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хамгийн өндөр үнийн дүнтэй хэлцлүүдийн нэг болов. Уг арилжаа нь өмнө нь тогтмол үнээр борлуулагддаг байсан зэсийн баяжмалыг анх удаа хөвөгч үнийн нөхцөлөөр арилжаалснаараа онцлогтой юм.
Түүнчлэн, 11 дүгээр сарын 17–ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 3 удаагийн арилжаагаар 1,560 нойтон метр тонн молибдены баяжмалыг 46.99 сая ам.доллар (169.4 тэрбум төгрөг) буюу харьцангуй өндөр үнээр тус тус арилжааллаа.
Ийнхүү, зэсийн баяжмалын арилжаанд хөвөгч үнийн механизмыг анх удаа нэвтрүүлж, молибдены баяжмалыг өндөр үнээр амжилттай борлуулсан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг түүхэн шинэ түвшинд гаргасан чухал үйл явдал болов.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин 40,000 нойтон метр зэсийн баяжмалыг хөвөгч үнийн нөхцөлөөр арилжаалахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.