0

Төрийн соёрхолт, "B Production"-ийн үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Болд цэцэрлэг барихаар болжээ.
Тодруулбал, тэрбээр "Урлагийн салбарт Камертон хамтлагтайгаа 31 жил, бие даасан уран бүтээлээ хийгээд 21 жил болж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хайр хүндэтгэлд уран бүтээл дуу хөгжмөөрөө дамжуулан талархсан сэтгэлээ тайзан дээрээс илэрхийлдэг байсан.
Харин энэ удаад та бүхний надад өгсөн дэмжлэгийн хариуд нийслэл хотод маань хамгийн хэрэгтэй байгаа, хүүхэд багачууддаа зориулан өөрийнхөө зүгээс цэцэрлэг барьж, бэлэг барихаар шийдлээ.
Хаана, аль дүүрэгт хамгийн хэрэгцээтэй байгаагаас эхлээд бүх шаардлагатай зүйлсийг дүрэм журмын дагуу хийхийн тулд холбогдох албан тушаалтнуудтай уулзъя гэж бодож байна. Энэ ажил маань цэцэрлэгээр зогсохгүй. Залуучууддаа урам зориг өгөх, энэ улс нийгэмдээ эерэг хандлагыг түгээх зорилготой олон ажлыг хийхээр төлөвлөж байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.