0

Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах асуудлаар УИХ-д Ажлын хэсэг байгуулах боломж бүрдлээ.
Тодруулбал, Иргэн Э.Баясалцэнгэл автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөл санаачилж, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд нийтийн өргөдлийн petition.parliament.mn сайтад байршуулсан. Ингэхдээ "2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвээр нь болгохыг шаардаж байна. Автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нэмэгдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардаж байна" хэмээсэн юм.
Өргөдлийг дэмжиж, гарын үсэг зурах хугацаа тавдугаар сарын 28-нд эхэлсэн ба зургаадугаар сарын 27-нд дуусна. Хэрэв энэ хугацаанд 33,000 хүн гарын үсэг зурвал эл асуудлыг УИХ-ын түвшинд судлах, Ажлын хэсэг байгуулах боломж бүрдэх байв. Тэгвэл хугацаа дуусахаас өмнө буюу өнөөдрийн байдлаар (2026.06.25) 33,113 хүн гарын үсэг зуржээ.
Ингэснээр уг асуудлаар УИХ-аас хууль санаачлах, эсвэл асуудлыг судалж шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах боломж бүрдлээ.
Холбоос:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.