0

Элсэлтийн ерөнхий шалгалтын түүхийн хичээлээр улсын хэмжээнд хоёр шалгуулагч 800 оноо авсан бол англи хэлний шалгалтад 36 суралцагч дээд оноо авчээ. Үүнээс гурван шалгуулагч англи хэлний шалгалтын бүх даалгаврыг бүрэн зөв гүйцэтгэн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо авчээ.
Түүхийн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 1320 суралцагч хамрагдсан бөгөөд 800 оноог дараах хоёр сурагч авчээ.
Октябрын Маргад – "Амгалан цогцолбор" сургуулийн сурагч
Элдэвсайханы Цэлмэг – Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн сурагч
Харин англи хэлний шалгалтад 33,201 суралцагч бүртгүүлснээс ирц 95.2 хувьтай байжээ. Улсын хэмжээнд нийт 36 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээрээс гурван сурагч бүх даалгаврыг бүрэн зөв гүйцэтгэж, бүтэн оноо авсан байна.
100 хувийн гүйцэтгэлтэй шалгуулагчид:
Батбаярын Сайнболд – Нийслэлийн ерөнхий боловсролын 93 дугаар сургууль
Батхүүгийн Амархүү – Нийслэлийн ерөнхий боловсролын "Улаанбаатар" сургууль
Энхбаатарын Шижир – Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль
Англи хэлний хичээлээр 800 оноо авсан сурагчдыг аймаг, дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүргээс найм, Хан-Уул дүүргээс зургаа, Баянгол дүүргээс тав, Сүхбаатар дүүргээс гурав, Сонгинохайрхан дүүргээс хоёр сурагч дээд оноо авчээ. Мөн Орхон аймгаас гурван сурагч, Завхан, Говьсүмбэр, Дархан-Уул, Хөвсгөл, Төв аймгаас тус бүр нэг шалгуулагч 800 онооны эзэн болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.