0

Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийн төслийг БНСУ-ын талтай эцэслэн тохиролцсоныг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дуулгалаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох боломж бүрдэж байгааг тэрбээр танилцуулав.
Түүнчлэн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө талын жолоодох эрхийн үнэмлэхээр шууд солиулах эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д манай улсын 60 гаруй мянган иргэд ажиллаж амьдарч байгаа бөгөөд хоёр орны хооронд харилцан зорчсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн үзүүлэлттэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.