dobu.mndobu

Солонгост үйлдвэрлэлийн ослоор Монгол эмэгтэй харамсалтайгаар амиа алджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-01

Солонгост үйлдвэрлэлийн ослоор Монгол эмэгтэй харамсалтайгаар амиа алджээ

Өнгөрсөн сарын 27 буюу баасан гарагт Солонгосын Өмнөд Жолла Ёнгам хотын Дэбул төмрийн аж үйлдвэрийн цогцолборт осол болж 40 орчим насны Монгол эмэгтэй харамсалтайгаар амиа алджээ.

Осол болох үед хоолой зөөхөд ашиглаж байсан краны аюулгүй ажиллагаа алдагдаж эмэгтэйн хэвлийн хэсгийг цохисоны улмаас газар дээр нас барсан байна.

Цагдаагийн газраас краны аюулгүй ажиллагааны үед ажилтны хяналт, хүндийн төвийг шалгах зэрэг аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдсөн эсэхийг шалгаж байгаа ба тухайн аж үйлдвэрийн цогцолборт сүүлийн жил хагасын дотор 14 хүн үйлдвэрлэлийн ослоор нас баржээ.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.