0

Мария Лорена Рамирез хэмээх энэ эгэл даруухан бүсгүй бол Мексикийн хойд хэсэгт орших Чихуахуа хавцлын нутгаас гаралтай Рарамури омгийн бүсгүй юм. Түүнийг хүмүүс дэлхий даяар нэг зүйлээр нь сайн мэддэг бас алдартай. Тэр гүйдэг. Медалийн төлөө биш, харин амьдралын хэв маягаараа, уулын нарийн замаар, заримдаа зуун километрийн зайд гүйдэг. Рарамури гэдэг нэр нь ойролцоогоор "хөнгөн хөлтэй хүмүүс" гэсэн утгатай үг юм.
Холын зайн гүйгчид бүрэн хэрэгсэлтэй байв. Хөлд эвтэйхэн хөнгөн спортын гутал, чийгшүүлэгч хантааз, эрчим хүчний гель, биед эвтэйхэн, нимгэн спортын хослол зэрэг нь ихэнх хүмүүсийн сард олдогоос илүү үнэтэй хэрэгсэл.
Гэвч Мария Лорена Рамирез нэг шил ус, малгай, алчууртай байв. Тэрбээр урт банзалтай гүйв. Түүний хөлд хуучин дугуйны резинээр хайчилж хийсэн ултай сандаал байв. Энэ нь түүний мал хариулахдаа өдөр тутамдаа өмсөж ямаа хариулахдаа өмсдөг энгийн л хувцас.
Мария Лорена Рамирез 22 настайдаа дасгалжуулагчгүй, ивээн тэтгэгчгүй, албан ёсны бэлтгэлгүй Лорена Пуэбла хотод болсон 50 км-ийн Ультра Трэйл Серро Рохо уралдаанд арван хоёр орны гүйгчдийн хамт энэхүү тэмцээнд оролцсон юм.
Тэрбээр долоон цаг гурван минут гүйлт гүйж нэгдүгээр байр эзэлсэн. Өдөр тутмын хувцастайгаа гүйж түүний ялсан бусад хүмүүс бүгд л гүйлтийн зориулалтын хувцас өмсөж, спортын сэтгүүлийн тэргүүн нүүрэн дээрх хүмүүс шиг хувцасласан байв.
Түүний шагнал 6000 песо буюу хэдэн 320 доллар байв. Тэрбээр амьдралынхаа туршид ууланд ямаагаа хариулж, туулдаг зам нь өдөрт зургаагаас есөн километр алхах ажил.
Интернет үүнийг гайхамшиг гэж нэрлэхийг хүссэн. Лоренагийн хувьд энэ ердийн л нэг Мягмар гараг байсан бөгөөд энэ явдал 2017 онд болсон юм.
Тэрээр хэт холын марафонд уралдсаар л байна. Хамгийн сүүлд 2025 оны 1-р сард Хонг Конгийн 100 километрийн ultramarathon-д нөгөө л уламжлалт хувцастайгаа, дугуйны резинээр хийсэн сандаалтайгаа амжилттай оролцож, барианы шугамыг давж чадсан.
2025 онд Мария Лорена Рамирез спорт болон уламжлалт соёлыг дэлхийд таниулахад оруулсан хувь нэмрийнхээ төлөө Мексикийн түүхэн дэх уугуул иргэдээс төрсөн анхны тамирчин болж, Үндэсний спортын шагнал болох (National Sports Award) хүртсэн байна.
Дэлхийн томоохон спорт брэндүүд (жишээ нь Nike) түүнд өндөр үнэтэй гүйлтийн пүүз, ивээн тэтгэлэг санал болгосон ч тэрбээр өөрийн соёл, үндэсний ижилсэлээ хадгалахын тулд татгалзсаар ирсэн. Тэрбээр "Пүүз өмссөн хүмүүс үргэлж миний ард хоцордог" гэж хэлсэн.
Мария Лорена Рамирезын өвөө, аав Сантиаго Рамирес нар бүгд уулын марафоны тамирчид. Түүний аав Сантиаго Guachochi-ийн хэт холын марафонд 3 удаа түрүүлж байсан алдартай гүйгч бөгөөд төрөлх ууландаа амьдардаг 8-9 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд өссөн. Түүний ах дүүс болох Марио, Антонио, эгч дүү Талина, Хуанита нар бүгд түүний адил марафонд уралддаг. Тэд ихэвчлэн тэмцээнд гэр бүлээрээ оролцдог. Бүсгүйг анх олон улсад таниулсан 2017 оны уралдаанд түүний ах Марио хамт гүйж байсан бөгөөд зарим марафонд аав болон 3-4 ах дүү нь цуг гүйдэг.
Бүсгүй маш даруухан, ичимхий бөгөөд испаниар сайн ярьдаггүй өөрийн уугуул рарамури хэлээр ярьдаг тул түүний ах Марио тэмцээнүүдэд хамт явж, орчуулагч болон менежерийнх нь үүргийг гүйцэтгэдэг.
Тэрбээр одоогоор гэрлээгүй байгаа бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ цуг уламжлалт хэв маягаараа амьдарч, тэдний хамгийн том дэмжлэг нь байсаар байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.