0

Үзэн ядалт өдөөх болон бусад гэмт хэргийн улмаас шоронд хоригдож, хүйсээ эмэгтэй болгож, Чех улс руу зугтсан Германы неонацист эцэст нь эрэгтэйчүүдийн шоронд хоригджээ
Долоо хоног тутмын “Spiegel” сэтгүүлийн мэдээлснээр, Саксоны Хууль зүйн яам саяхан Чех улсаас хэт барууны үзэлтэй Марла Свенья Либиг баривчилж, эрэгтэй гэмт хэрэгтнүүдийг байрлуулдаг Зейтайн шоронд хорьсон байна.
Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард шоронд хоригдохоосоо өмнө Чех улс руу зугтаж, энэ сарын 14-нд Германд шилжүүлэгдэн ирсэн ба Хемницийн эмэгтэйчүүдийн шоронд хэсэг хугацаанд хоригдож байхдаа бусад эмэгтэй хоригдлуудын аюулгүй байдлын асуудлаас болж түүнийг байрлуулах боломжгүй гэж шийдсэн гэж мэдээлж байна.
Саксоны Хууль зүйн сайд Констанс Гейерт "Шоронгийн удирдлагууд нөхцөл байдлыг хурдан тодруулж, шоунд орооцолдоогүй нь азтай хэрэг" гэж мэдэгдэв.
Ижил хүйстнүүдийг үзэн яддаг гэдгээрээ алдартай Либигийг үзэн ядалтыг өдөөж, бэлгийн цөөнхийг доромжилсон хэргээр буруутгаж, 2022 оны ЛГБТК+ фестивал болох үеэр чанга яригчаар "нийгмийн шимэгчид" гэж хашгирсан хэргээр ялласан байна.
Хууль ёсоор эрэгтэй байсан Либигийг 2023 оны 7-р сард үзэн ядалт, гүтгэлэг, доромжлолыг өдөөсөн хэргээр нэг жил зургаан сарын хорих ял оноосон. Тэрбээр уг шийдвэрийг давж заалдсан боловч давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хоригдох магадлалтай тул тэрбээр 2024 оны 11-р сард хэрэгжиж эхэлсэн Хүйсийн өөрийгөө тодорхойлох тухай хуулийг ашиглан хүйсээ эмэгтэй болгож, Свенээс Марла Свенжа нэрээ сольсон байна.
Хууль ёсоор эмэгтэй болсных нь дараа эрх баригчид түүнийг өнгөрсөн наймдугаар сард Хемниц эмэгтэйчүүдийн шоронд ялыг нь эдлүүлэх шийдвэр гарсан ч татгалзаж, Чех улс руу зугтаж, тэнд баривчлагджээ.
Чех улсад түүнийг голчлон эрчүүд байдаг Пильзений шоронд хорьсон байна.
Тэрбээр Чехийн шүүхэд Германд очоод эрэгтэйчүүдийн шоронд хоригдвол амь насанд нь аюул учирч болзошгүй гэж маргасан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.