0

ФИФА-гийн ДАШТ-ий цом (FIFA World Cup Trophy) бол дэлхийн хамгийн нэр хүндтэй, үнэ цэнтэй спортын шагналуудын нэг юм.
Одоогийн цомыг 1974 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд Италийн уран барималч, дизайнер Сильвио Гадзанига (Silvio Gazzaniga) урлажээ. Цомны өндөр нь 36.5 см жин нь 6.175 кг байдаг.
Цомны материальд 18 карат (75%) алт, доод хэсгийн ногооныг нь (малахит) хэмээх үнэт чулуугаар чимэглэгдсэн.
Цомны зохиомжын хувьд хоёр хүн бөмбөг өргөж буй дүрс юм. Энэ нь дэлхийн бүх тивийн хүмүүс хамтдаа бөмбөгөөр нэгдэж буйг илэрхийлж байгаа ажээ.
1930–1970 он хүртэл Жюль Римет цом (Jules Rimet Trophy) хэмээх өөр цом ашиглагдаж байсан ба Бразил 3 удаа (1958, 1962, 1970) түрүүлсэн тул тэр цомыг өргөж байлаа.
Одоогийн цомыг ФИФА-гийн ерөнхийлөгч өөрийн гараар өгдөг. Ялагч баг 4 жилийн турш цомыг хадгалж, дараагийн аварга шалгаруулах тэмцээнд буцааж өгдөг.
Ялагч багт зөвхөн хуулбар (replica) хувилбарыг өгдөг бөгөөд жинхэнэ цом ФИФА-гийн төв байранд хадгалагдана. Цомонд ямар нэг улс, тив, хүн, хэл, шашин шүтлэг, улс төрийн бэлгэдэл байдаггүй ба бүх нийтийнх гэж үздэг.
2022 оны Катарын ДАШТ-ээс хойш Аргентин (Лионель Месси) энэ цомыг өргөсөн. Одоогийн 2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик гурван улсад 40 хоногийн туршид 100 гаран тоглолтыг бид хамтдаа үзлээ. Өнөө шөнө энэхүү цомыг аль улсыг баг өргөх бол.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.