dobu.mndobu

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-21

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ

Батлан хамгаалах яамнаас зарласан “Хүн төвтэй хөгжил– Шинэчлэлтийн жил”-ийн хүрээнд Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн дэргэд “Эрүүл мэндийн төв”-ийг шинэчлэн байгуулах барилгын шав тавигдлаа.

ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн босгон дээр сүндэрлэж буй уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор тус сургуулийн 500 гаруй ажилтан, алба хаагч, 2500 гаруй сонсогч, оюутан, сурагч болон хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, таатай орчинд үзүүлэх боломж бүрдэх юм.

Шинээр баригдах 10 ортой тус “Эрүүл мэндийн төв” нь зоорийн болон нэг давхар бүхий нийт 720 м.кв талбайтай, гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид ажиллах бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад орно.

Нийт 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг бүтээн байгуулалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр заалт буюу ААНБ-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн зохицуулалтыг бодит ажил хэрэг болгож буй томоохон практик алхам юм.

Хуулийн энэхүү хөнгөлөлтийн заалтыг ашиглан салбартаа хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж чадсанаар татварын хөшүүрэг бодит амьдрал дээр хэрхэн үр өгөөжөө өгч, нийгэмд эерэг өөрчлөлт авчирч болдгийг харуулсан үлгэр жишээ ажил болж байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.