0

И-Монголиа дахь НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ цэсэд иргэдээс Зээлийн мэдээллийн сангийн бүртгэл буюу "хар жагсаалт"-тай холбоотой санал хүсэлт ихээр ирж байна.
Үүнд, бага дүнтэй зээл авсан ч хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар 5 жил хүртэлх хугацаагаар зээл авах эрхээ хязгаарлуулсан иргэд олон байна. Тэдний дотор нэг, хоёр зуун мянган төгрөгийн зээл аваад түүнийгээ дараа нь бүрэн төлсөн ч хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар ипотекийн зээлд хамрагдаж орон байртай болох хүсэл нь талаар болсон залуу гэр бүл ч цөөнгүй байна.
Иймд зээлийн мэдээллийн хар жагсаалтыг хавтгайруулахгүйгээр, нөхцөл байдлыг ялгаж салган, зээлийн мэдээллийн сангийн журмыг илүү уян хатан болгож, иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.