dobu.mndobu

Авто зам ашигласны төлбөр өнөөдрөөс 2-5 дахин нэмэгдлээ

Авто зам ашигласны төлбөр өнөөдрөөс 2-5 дахин нэмэгдлээ

Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор өнөөдрөөс эхлэн олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээ нэмэгдэж байна.

Өмнө нь мөрдөж байсан зохицуулалтаар суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамааран 2,000-10,000 төгрөгийн төлбөр авдаг байсан бол шинэчилсэн тарифаар 2-5 дахин өсжээ.

Шинэ төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.

  • 12 хүртэл хүний суудалтай автомашин – 5,000 төгрөг
  • 12-24 хүний суудалтай автобус – 8,000 төгрөг
  • 24-өөс дээш хүний суудалтай автобус – 12,000 төгрөг
  • 2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин – 10,000 төгрөг
  • 2 тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин – 12,000 төгрөг
  • 3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх автомашин – 14,000 төгрөг
  • 3 тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх автомашин – 16,000 төгрөг
  • 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх автомашин – 18,000 төгрөг
  • 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш автомашин – 20,000 төгрөг
  • Механизм – 20,000 төгрөг
  • Мотоцикл – 2,000 төгрөг

Шинэ зохицуулалт нь Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замуудад үйлчилнэ.

Мөн тухайн орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд төлбөрөө урьдчилан тооцож гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

Харин авто зам ашигласны төлбөрөө хоёр болон түүнээс дээш удаа төлөөгүй тохиолдолд замын постын автомат хаалт нээгдэхгүй бөгөөд жолооч хуримтлагдсан төлбөрөө бүрэн төлсний дараа зорчих боломжтой болох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.