0

МИАТ ТӨХК-ийн Boeing 787-9 агаарын хөлөгт техникийн дутагдал гарсантай холбогдуулан 2026 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа.
Тус нислэгт зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдыг бусад нислэгт шилжүүлэх, дамжин нислэгийн зохицуулалтыг хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлтүүд орж байгаа тул өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.
Одоогоор Мэдээлэл, лавлагааны төвийн утасны ачаалал их байгаа тул дуудлага хүлээгдэж болзошгүйг хүндэтгэн ойлгоно уу. Шилжүүлэн захиалсан нислэгийн мэдээллийг тасалбар худалдан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар болон и-мэйл хаягаар хүргүүлж байна. Зорчигчдын тав тух, нислэгийн өөрчлөлттэй холбоотой гарч буй хүндрэлд хүлцэл өчье.
Иймд эрхэм зорчигч та бүхнийг хүлээцтэй хандаж, дэмжлэг үзүүлэхийг хүсье.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.