dobu.mndobu

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай иргэдэд шатахуун олгоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай иргэдэд шатахуун олгоно

Шатахууны хомсдолтой холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж, нэг удаад 50 мянган төгрөгөөс дээш шатахуун олгохгүй байх зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. 

Өнөөдөр (2026.08.05) сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигчид 50,000 төгрөгт шатахуун авна. Энэ зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал,

-0, 2, 4, 6, 8 буюу улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.

-1, 3, 5, 7, 9 буюу улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

Иргэд, жолооч нар дээрх хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэх юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.