dobu.mndobu

Согтуугаар жолоо барьж орон сууц мөргөсөн, жолоодох эрхгүй эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар жолоо барьж орон сууц мөргөсөн, жолоодох эрхгүй эмэгтэйг шалгаж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 3-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн 38 настай эмэгтэй автомашин жолоодож яваад орон сууц мөргөсөн хэрэг гарчээ.

Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа бөгөөд жолоочийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 2.73 промиллийн согтолттой байсан байна.

Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.