dobu.mndobu

АНУ-ын Элчин сайдын яам нэн шаардлагатай биш бол Монгол руу хийх аяллаа хойшлуулахыг зөвлөв

АНУ-ын Элчин сайдын яам нэн шаардлагатай биш бол Монгол руу хийх аяллаа хойшлуулахыг зөвлөв

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам автомашины болон нисэх онгоцны түлшний хомсдол үүсэж буй талаар мэдээлэл хүлээн авч, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдлээ. Тус нөхцөл байдал нь дотоод болон олон улсын нислэг, авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсгэж болзошгүйг онцолжээ.

Элчин сайдын яам Монголд байгаа АНУ-ын иргэдэд нэн шаардлагатай биш бол аяллаа хойшлуулах, ойрын хугацаанд улсаас гарахаар төлөвлөсөн бол боломжтой тохиолдолд явах хугацаагаа урагшлуулахыг зөвлөжээ. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг тогтмол хянаж, гэр бүл болон хамтран ажиллагсадтайгаа холбоо барих төлөвлөгөөтэй байхыг сануулжээ.

Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Гадаад хэргийн яамны Smart Traveler Enrollment Program (STEP) хөтөлбөрт бүртгэлтэй иргэдэд хүргэгдсэн бөгөөд Монгол дахь түлшний нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдөхөд нэмэлт мэдээлэл өгөх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.