dobu.mndobu

BIGBANG 20 жилийн ойдоо зориулж шинэ дуу гаргана

BIGBANG 20 жилийн ойдоо зориулж шинэ дуу гаргана

K-pop-ийн алдарт BIGBANG хамтлаг дебют хийснийхээ 20 жилийн ойг тохиолдуулан 8-р сарын 19-нд “BiiiG” нэртэй шинэ дижитал сингл гаргана гэж YG Entertainment мэдээллээ.

Энэ нь тус хамтлагийн 2022 онд гаргасан “Still Life” дуунаас хойших дөрвөн жилийн дараах анхны шинэ бүтээл болох юм.

BIGBANG 2006 онд дебют хийж, “Lies”, “Haru Haru”, “Fantastic Baby”, “Bang Bang Bang” зэрэг олон улсын хит дуунуудаараа K-pop-ийн хоёр дахь үеийн төлөөлөгчдийн нэг болсон билээ.

Мөн хамтлаг 8-р сарын 21-23-нд Сөүл хотын Гоян цэнгэлдэх хүрээлэнд “XX: Cosmos” дэлхийн аялан тоглолтоо эхлүүлнэ. Тэд аялан тоглолтын хүрээнд Хойд Америк, Европ, Австрали болон Азийн 19 хотод нийт 33 тоглолт хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.