0

Хөлбөмбөгийн супер од Криштиану Роналду, загварын салбарт ажилладаг Жоржина Родригес нар найман сарын 11-нд Португалийн Кашкайш хотод хуримын ёслолоо хийжээ.
Хосууд 2016 оноос хойш хамт байгаа бөгөөд хуримаа нийтэд зарлахаасаа өмнө арга хэмжээний талаар ямар ч мэдээлэл гаргалгүй, зөвхөн гэр бүлийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэд хуримынхаа дараа хос бөгжөө харуулсан зургаа хамтдаа нийтэлж, “C❤️G” хэмээн бичжээ.
Хосын хуриманд тэдний таван хүүхэд оролцсон бөгөөд олон зуун зочинтой тансаг арга хэмжээ хийхийн оронд энгийн, даруухан ёслол сонгосон нь олны анхаарлыг татсан байна.
41 настай Роналду, 32 настай Жоржина нар олон жилийн турш хамт амьдарч, гэр бүлээ өсгөж ирсэн билээ. Тэдний харилцаа 2016 онд Мадрид дахь Gucci дэлгүүрт танилцсанаар эхэлсэн гэж мэдээлдэг.
Жоржинагийн хуримын бөгжний хажууд байрлах том зууван хэлбэрийн алмаазан сүйн бөгж мөн олны анхаарлыг татсан бөгөөд зарим мэргэжилтэн түүний үнэ цэнийг 3-5 сая ам.доллар орчим гэж тооцоолжээ.
Ийнхүү дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Роналду, Жоржина нар 10 орчим жилийн харилцааныхаа дараа гэр бүлээ албан ёсоор баталгаажууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.