dobu.mndobu

Месси аавыгаа алдсаны дараа хөлбөмбөгийн карьераа үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж буйгаа илэрхийллээ

Месси аавыгаа алдсаны дараа хөлбөмбөгийн карьераа үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж буйгаа илэрхийллээ

Аргентины хөлбөмбөгийн од Лионель Мессигийн аав Хорхе Месси бямба гарагт 68 насандаа таалал төгсжээ. Үүнтэй холбогдуулан Месси аавдаа зориулан салах ёсны захидал нийтэлж, сэтгэл эмзэглүүлсэн дурсамжуудаа хуваалцсан байна.

“Аав аа, таныг явсан гэдэгт одоо ч итгэж чадахгүй байна. Энэ бүхэн бодит гэдэг нь надад одоо хүртэл мэдрэгдээгүй, эсвэл би үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна” хэмээн Месси Instagram хуудсандаа бичжээ.

Тэрбээр 2026 оны ДАШТ-ийн үеэр аав нь хүнд өвчтэй байсан тул АНУ-д очиж чадаагүйг дурссан байна. Месси тоглолт бүрийн дараа аавынхаа мессежийг хүлээдэг байсан бөгөөд түүнтэй өмнөх шигээ ярилцаж чадахгүй болсон нь нөхцөл байдал хүндэрснийг ойлгуулсан гэжээ.

Мөн ДАШТ-ийн финалд Испанид хожигдсон тухайгаа дурсахдаа “Би түрүүлж, цомыг танд авчирч өгөхийг хүссэн. Гэвч хөл маань цааш явж чадсангүй” хэмээн бичсэн байна.

39 настай Месси аавыгаа алдсантай холбоотойгоор хөлбөмбөгийн ирээдүйдээ эргэлзэж байгаагаа ч илэрхийлжээ. “Таныг байхгүйгээр би цааш яахаа мэдэхгүй байна. Би зөвхөн хөлбөмбөг тоглож ирсэн, харин одоо үүнийг хэр удаан үргэлжлүүлэх бол гэсэн олон эргэлзээ надад төрж байна” хэмээн тэр бичсэн байна.

Месси аавыгаа өөрийнх нь амьдралын туршид дэргэд нь байсан аав, найз, менежер хэмээн дурсаж, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ аавынхаа зааж сургасан арга барилыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлжээ.

Мессигийн нийтлэлд Криштиану Роналду, Неймар, Лука Модрич зэрэг спортын алдартнууд эмгэнэл илэрхийлжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.