0

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өгөв.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "ОХУ-тай хийсэн тогтвортой байдлын гэрээний хүрээнд 705 ам.доллароор автобензиний үнийг тогтоож, олон жил явж ирсэн. Энэ нь дайны нөхцөл байдалтай үед ч мөрдөгдөж, Монгол Улс ОХУ-аас ч хямдхан бензин хэрэглэх боломж олгож байгаа. Бензиний үнэ ОХУ-д нэмэгдэж, хомсдол үүссэн. "Монголд шатахуун хямд байна" гээд ОХУ-аас Монгол Улсын хил рүү орж ирж бүтээгдэхүүн авах тохиолдлууд гарч байна. ОХУ дотроо иргэд нь олон өдөр оочерлож, "Монголчууд манайхаас шатахуун авч байж, манайхаас хямд хэрэглэж байна" гэж ярьж байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.