dobu.mndobu

COP17 I Зарим томоохон худалдааны төвийн авто зогсоолыг түр хаана

COP17 I Зарим томоохон худалдааны төвийн авто зогсоолыг түр хаана

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулах гэж буй. Энэ үеэр Улаанбаатар хотын зарим зам, авто зогсоол, нийтийн тээврийн чиглэлд түр зохицуулалт хийнэ. Энэхүү төлөвлөгөө нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр зорчих нөхцөлөөр хангах, арга хэмжээ болох бүс орчимд осол саадгүй, аюулгүй хөдөлгөөн зохион байгуулах зорилготой байна. Үүнд авто зогсоол хаах, хязгаарлагдсан замаар автобус болон тусгай хэрэгцээт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэг ажил багтжээ.

Тодруулбал, арга хэмжээ болох байршлын ойролцоох томоохон худалдааны төвүүдийн авто зогсоол болон ойролцоох гудамж дагуух зогсоолуудыг түр хугацаагаар хааж, хөдөлгөөний ачааллыг бууруулахаар төлөвлөсөн байна.

Үүнд:

-Нарантуул ОУХТ — авто зогсоолын багтаамж 2000 орчим, өдөрт 120,000–150,000 иргэн үйлчлүүлдэг.

-Дүнжингарав худалдааны төв — авто зогсоолын багтаамж 1500 орчим, өдөрт 80,000–120,000 иргэн үйлчлүүлдэг.

-Шинэ 100 айл худалдааны төв — авто зогсоолын багтаамж 200 орчим.

Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөх шаардлагатай.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.