0

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулах гэж буй.
Энэ үеэр үндсэн маршрут дагуух хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим авто замын хэсгийг хязгаарлаж, зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл болон онцгой албаны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Хязгаарлалт хийхээр тусгасан замын хэсгүүд:
1. Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл;
2. Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл;
3. Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэл.
Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгох нь зүйтэй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.