0

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2026-2027 оны халаалтын улирлын гэрээг есдүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар байгуулж эхлэх талаар мэдээллээ.
Тус компаниас мэдээлснээр, дулааны төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчидтэй халаалтын гэрээ байгуулахгүй бөгөөд дулааны эрчим хүчээр хангахгүй аж.
Иймд хэрэглэгчдийг халаалтын улирал эхлэхээс өмнө дулааны төлбөрийн үлдэгдлээ барагдуулж, 2026-2027 оны халаалтын гэрээгээ цахимаар байгуулахыг анхаарууллаа.
Халаалтын гэрээг есдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар хийх тул хэрэглэгчид төлбөрийн үлдэгдэл болон гэрээний мэдээллээ урьдчилан шалгаж, шаардлагатай төлбөр тооцоогоо барагдуулахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.