0

Боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн товыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Орон даяар сургууль, цэцэрлэгийн хичээл 9 дүгээр сарын 1-нд эхлэх бол их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын танхимын сургалт есдүгээр сарын 14-нөөс эхлэх юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл орон даяар есдүгээр сарын 1-нд хэвийн эхэлнэ гэдгийг онцоллоо.
Харин нийслэлийн төвийн бүсийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл болон бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах аж. Энэ талаар нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт зохицуулалтын мэдээллийг өгсөн байна.
Мөн COP17 арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн сургууль, цэцэрлэгүүдийн хичээл сургалтын үйл ажиллагаа ч есдүгээр сарын 1-нд эхлэх юм.
Харин мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс эхлэхээр болжээ.
Иймд орон нутгаас нийслэлийг зорих оюутан, залуусыг есдүгээр сарын 1-нээс хойш хотод ирэхийг зөвлөсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.