0

BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie энэ онд дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын тайзнаа дараалан гарч, нийт долоон фестивалийн гол уран бүтээлчээр оролцон, олон улсын үзэгчдэд өөрийн уран бүтээл, тайзны үзүүлбэрээрээ хүрч чадлаа.
Тэрбээр наймдугаар сарын 14-нд Японы Токио хотод, 16-нд Осака хотод зохион байгуулагдсан “SUMMER SONIC 2026” фестивалийн гол уран бүтээлч буюу headliner-аар тайзнаа гарч, хоёр хотын үзэгчдэд үзүүлбэрээ толилуулсан бөгөөд “Mantra”, “like JENNIE” зэрэг хит уран бүтээлүүдээ толилуулж, эрч хүчтэй үзүүлбэрээрээ үзэгчдийг хөгжөөжээ.
Түүний энэ жилийн фестивалийн хуваарь Нью-Йоркт болсон The Governors Ball Music Festival, Данийн Roskilde Festival, Польшийн Open’er Festival, Испанийн MAD COOL Festival, АНУ-ын Lollapalooza Chicago болон Японы SUMMER SONIC зэрэг долоон том фестивалийг хамарсан байна.
Мөн Жэнни дэлхийн томоохон фестивалиудын үеэрээ өмнө нь цацагдаагүй шинэ уран бүтээлүүдээсээ танилцуулж, дараагийн уран бүтээлийнх нь хүлээлтийг улам нэмэгдүүлжээ.
Түүний цаашдын уран бүтээл, шинэ хөгжмийн өнгө төрх ямар байх нь дэлхийн хөгжмийн сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.