dobu.mndobu

Гадаад руу оргон зайлсан 13 этгээдийг Монгол Улсад авчирчээ

Гадаад руу оргон зайлсан 13 этгээдийг Монгол Улсад авчирчээ

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны долдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан нийт 13 этгээдийг эрэн сурвалжилж, таван улсаас Монгол Улсад авчирчээ.

Тодруулбал, БНСУ, БНХАУ, БНТУ, Япон, Беларусь улсаас дээрх этгээдүүдийг албадан авчрах болон шилжүүлэн авах ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлсан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах, холбогдох улс орнуудтай хамтран ажиллах замаар Монгол Улсад авчрах ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газар 2026 оны эхний долоон сарын гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллээ наймдугаар сарын 6-нд нийтэлсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.