dobu.mndobu

Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжрууллаа

Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжрууллаа

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосны дагуу орон сууцны хорооллуудыг усаар хангаж буй түгээх горимын ган шугамыг бүрэн шинэчиллээ.

Тодруулбал, хуучин ган шугамыг ахуйн усны зориулалттай HDPE, PE100 маркийн 225-315 мм голчтой полиэтилен шугамаар сольж, нийт 4.8 км урт шугамыг шинээр суурилуулан хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Ингэснээр Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагаа сайжирч, оршин суугчдыг унд, ахуйн зориулалтын чанартай, цэвэр усаар тогтвортой хангах нөхцөл бүрдэж байна.

Шугам сүлжээний шинэчлэл хийснээр тус бүсийн орон сууцны хорооллуудын ус хангамжийн найдвартай байдал нэмэгдэж, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд тулгамдаж байсан зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.