dobu.mndobu

Мэл Гибсоны эрсдэлтэй сонголт “Apocalypto”-г мартагдашгүй кино болгожээ

Мэл Гибсоны эрсдэлтэй сонголт “Apocalypto”-г мартагдашгүй кино болгожээ

Мэл Гибсон 2006 онд “Apocalypto” киног бүтээхдээ тухайн үеийн уламжлалт арга барилаас нэлээд өөр, эрсдэлтэй шийдлүүдийг сонгосон нь олны анхаарлыг татаж байв.

Киноны зураг авалтыг Мексикийн ширэнгэн ойд хийж, дүрүүдийн яриаг Юкатекийн маяяа хэлээр өрнүүлсэн байна. Мөн үйл явдлыг аль болох бодитоор хүргэхийн тулд ногоон дэлгэц болон компьютер графикт бүхэлд нь найдалгүй, бодит орчинд зураг авахыг чухалчилжээ.

Киноны хамгийн анхаарал татсан хэсгүүдийн нэг нь зэрлэг хар ирвэсийн хөөцөлдөөн юм. Тус хэсэгт жинхэнэ хар ирвэс ашигласан бөгөөд зураг авалтын үеэр мэргэжлийн сургагчид, аюулгүй байдлын тусгай хэрэгслээр хамгаалан ажилласан байна. Харин дараа нь компьютер графикийн тусламжтайгаар хамгаалалтын хэрэгслийг дүрснээс арилгажээ.

Эртний хэлээр яригддаг, түүхэн сэдэвтэй, олонд төдийлөн танигдаагүй жүжигчид оролцсон уг кино амжилт олох эсэх нь тухайн үедээ эргэлзээтэй байсан ч 2006 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийснийхээ дараа дэлхий даяар 120 сая гаруй ам.долларын орлого олсон байна.

Мөн киноны найруулга, зураг авалт, жүжигчдийн тоглолтыг шүүмжлэгчид өндөр үнэлжээ.

Ийнхүү уламжлалт бус арга барил, бодит орчин, өвөрмөц хэл ашигласан “Apocalypto” нь нээлтээ хийснээс хойш олон жилийн дараа ч 2000-аад оны хамгийн содон, мартагдашгүй бүтээлүүдийн нэг хэмээн яригдсаар байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.