dobu.mndobu

BTS хамтлагийн Жимин хорт хавдартай бяцхан охинд мартагдашгүй мөч бэлэглэжээ

BTS хамтлагийн Жимин хорт хавдартай бяцхан охинд мартагдашгүй мөч бэлэглэжээ

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн Жимин АНУ-ын Техас мужид болсон тоглолтын үеэр хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй бяцхан охинд мартагдашгүй мөч бэлэглэж, фэнүүдийнхээ сэтгэлийг хөдөлгөлөө.

Тус хамтлаг наймдугаар сарын 15, 16-нд Техас мужийн Арлингтон хот дахь AT&T Stadium-д хоёр өдөр дараалан тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтын үеэр Жимин тусгай хэсэгт очиж, Оливья гэх бяцхан охинд хар өнгийн түлхүүрийн оосор бэлэглээд, хацар дээр нь үнсжээ.

Жиминий энэ үйлдэлд баярласан Оливья “Намайг үнслээ, үнслээ, үнслээ” хэмээн баяр хөөрөө илэрхийлсэн байна.

Энэхүү мөчийг Heroes for Children ашгийн бус байгууллага өөрийн Instagram хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Тус байгууллага нь хорт хавдартай хүүхдүүд болон тэдний гэр бүлд санхүүгийн болон нийгмийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд эмчилгээний зардал, унаа болон өдөр тутмын хэрэгцээнд нь туслалцаа үзүүлдэг аж.

Оливья болон бусад хүүхдүүдийг тоглолтод Make-A-Wish байгууллагын “I Wish to Meet” хөтөлбөрийн хүрээнд урьсан бөгөөд уг хөтөлбөр нь хүнд өвчтэй хүүхдүүдэд өөрсдийн хайртай уран бүтээлчтэй уулзах хүслийг нь биелүүлэх зорилготой юм.

Ийнхүү Жиминий бяцхан охинд зориулсан энгийн боловч сэтгэл хөдөлгөм үйлдэл олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд халуун дулаан сэтгэгдлүүдийг төрүүлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.