dobu.mndobu

Улаанбаатарт 22 градус дулаан, өдөртөө дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатарт 22 градус дулаан, өдөртөө дуу цахилгаантай бороо орно

 Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

19-ний өдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

19-ний өдөр Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 08-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бус нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +12 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.