0

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр (2026.08.20) 10:00–13:00 цагт Талуудын бага хурлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг "COP"-ын албан ёсны ажлын хөтөлбөртэй хэрхэн илүү уялдуулах асуудлаар Нээлттэй яриа хэлэлцээний хуралдаан болно.
Үдээс хойш 15:00–18:00 цагт Нэгдсэн хорооны гуравдугаар хуралдаанаар UNCCD /Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц/-ийн 2018–2030 оны стратегийн хүрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн шороон ба элсэн шуурга (SDS), жендер, бэлчээр ба малчид гэсэн бодлогын гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнтэй зэрэгцэн Шинжлэх ухаан, технологийн хорооны хуралдаанаар хөдөө аж ахуйн газар, хөрсний доройтлоос сэргийлэх, бууруулах, сэргээх, шинжлэх ухаан–бодлогын уялдааг цаашид бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.
Мөн 09:00–20:00 цагт өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум зохион байгуулагдана. Өдрийн турш болох дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хөрсний эрүүл мэнд, гангийн эрсдэл, усны тэсвэртэй байдал, шороон ба элсэн шуурганы мониторинг, орон нутгийн иргэдэд түшиглэсэн газрын менежмент зэрэг бодит шийдлүүдийг хэлэлцэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.