dobu.mndobu

Энэтхэгт Domino’s, Pizza Hut-ийн салбаруудыг эрүүл ахуйн зөрчлөөр хаажээ

Энэтхэгт Domino’s, Pizza Hut-ийн салбаруудыг эрүүл ахуйн зөрчлөөр хаажээ

Энэтхэгийн Махараштра мужийн хүнсний аюулгүй байдлын албаныхан эрүүл ахуйн шаардлага зөрчсөн гэх үндэслэлээр Domino’s-ийн дөрвөн салбарын лицензийг түдгэлзүүлжээ.

Шалгалтын үеэр пицца үйлдвэрлэх төхөөрөмжүүдэд тос, хүнсний үлдэгдэл ихээр хуримтлагдсан, мөн шавж, хортон мэрэгчийн эсрэг зохих хяналт хангалтгүй байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн тус мужийн Pizza Hut-ийн нэг салбарын лицензийг түдгэлзүүлсэн бөгөөд шалгалтаар ашиглаж байсан зарим бүтээгдэхүүнд хадгалалтын хугацаа буюу дуусах хугацааны тэмдэглэгээ байгаагүй нь тогтоогджээ.

Махараштра мужийн хүнсний аюулгүй байдлын албаныхан энэ долоо хоногт 100 гаруй хоолны газар, хүнсний үйлчилгээний газарт шалгалт хийсэн бөгөөд тэдгээрийн 95-д нь зөрчлөө арилгах тухай шаардлага хүргүүлсэн байна.

Шалгалтын үеэр зарим Domino’s салбарын пиццаны зуух, тоног төхөөрөмжид зэв, хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл болон тос ихээр хуримтлагдсан байж болзошгүй дүрс бичлэгүүд Энэтхэгийн хэвлэлүүдээр цацагджээ.

Махараштра мужийн хүнсний аюулгүй байдлын албаныхан хоол хүнсний чанар, эрүүл ахуйн шаардлагад хатуу хяналт тавина гэдгээ мэдэгдсэн байна.

Энэтхэгт Domino’s нь олон салбартай олон улсын түргэн хоолны сүлжээнүүдийн нэг бөгөөд тус улсад ойролцоогоор 2,400 салбартай аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.