0

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “BYD Company Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жау Тонгтой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Үүнд,
- Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
- Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
- Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,
- Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр болжээ.
“BYD Company Limited” компани бол цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлдэг.
Өнөөдрийн байдлаар 17 сая гаруй цахилгаан автомашиныг борлуулсан. Үүгээр зогсохгүй цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэдэг 20 мянган ширхэг станц барих ажлыг Хятад улсын хэмжээнд эхлүүлээд байгаа юм. Мөн тус компани 2025 онд 60GWh цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем болох ВЕSS-ийг байгуулсан.
Тус компанийн “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод зорчигч тээвэрлэн ажиллаж байна. “Sky shuttle” тээврийн хэрэгслийг хамгийн хямд өртгөөр, хурдан хугацаанд барих боломжтой юм байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.