dobu.mndobu

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан ноцтой үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ.

Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр Истанбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн дагалдах ачаандаа 1004.88 грамм метамфетамин нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Гаалийн хяналт, шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, хэргийг харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ.

Холбогдох байгууллагаас иргэдэд гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, хувийн мэдээлэл болон бичиг баримтаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.

Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.