dobu.mndobu

Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Барби” тусгай цуглуулгын хүүхэлдэй гаргажээ

Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Барби” тусгай цуглуулгын хүүхэлдэй гаргажээ

Холливудын домогт жүжигчин, дуучин, загварын бэлгэ тэмдэг Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Barbie брэнд түүний дүр төрхийг адилхан шинэ цуглуулгын хүүхэлдэй гаргажээ.

 

Мөн Монро зөвхөн жүжигчнээрээ бус, кино үйлдвэрлэлийн салбарт өөрийн компаниа байгуулсан анхны эмэгтэй уран бүтээлчдийн нэг гэдгээрээ түүхэнд үлдсэн байна.

Шинэ “Barbie” хүүхэлдэй нь Монрогийн 1953 онд тоглосон “Gentlemen Prefer Blondes” киноны алдарт “Diamonds Are a Girl’s Best Friend” дууны хэсгээс санаа авч бүтээжээ.

Хүүхэлдэйд Монрогийн өмсөж байсан ягаан торгон даашинз, том нум, урт бээлий болон алмаазан гоёлтой төрхийг нь нарийвчлан тусгасан байна.

Mattel компанийн дизайнерууд хүүхэлдэйг бүтээхдээ Мэрилин Монрогийн өвийг хамгаалдаг байгууллагатай хамтран ажиллаж, түүний хэв маяг, уран бүтээлчийн онцлогийг аль болох нарийвчлан гаргахыг зорьжээ.

Тус компанийн мэдээлснээр шинэ цуглуулга нь Монрогийн зөвхөн алдартай төрхийг бус, бие даасан продюсер, бизнес эрхлэгч, уран бүтээлчийн хувьд үлдээсэн өвийг нь хүндэтгэн бүтээсэн байна.

Мэрилин Монрогийн дүр төрхийг “Barbie” өмнө нь 1997-2009 онд хэд хэдэн удаа хүүхэлдэйнд буулгаж байсан бол энэ удаагийн хувилбар нь шинэ нүүрний загвар, хувцастай гэдгээрээ онцлог юм.

Шинэ Barbie Signature Marilyn Monroe Doll-ийг Mattel Creations-ийн албан ёсны дэлгүүр болон сонгогдсон худалдааны цэгүүдээр захиалах боломжтой болжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.