dobu.mndobu

Монгол Улсын шигшээ багийн тоглогч Ш.Энхийн-Од өнөөдөр 24 нас хүрч байна

Монгол Улсын шигшээ багийн тоглогч Ш.Энхийн-Од  өнөөдөр 24 нас хүрч байна

Монгол Улсын шигшээ багийн тоглогч Ш.Энхийн-Од өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд 24 нас хүрч байна. Тэрбээр 2002 оны наймдугаар сарын 27-нд АНУ-ын Аризона мужийн Финикс хотод төрсөн бөгөөд сагсан бөмбөгийн спортод бага наснаасаа хөл тавьжээ.

Ш.Энхийн-Од нь сагсан бөмбөгийн гэр бүлээс гаралтай. Түүний аав Ц.Шаравжамц Монголын нэрт сагсан бөмбөгчин бөгөөд Харлем Глобетроттерс багт тоглосон Азийн анхны тоглогч юм. Өвөө Цэрэнжанхар нь мөн Монголын шигшээ багт тоглож байсан тамирчин аж.

Тэрбээр АНУ-д коллежийн сагсан бөмбөгөөр хичээллэж, NCAA-ийн I дивизионы спортын тэтгэлэг авсан Монголын анхны иргэн болсон. Карьерынхаа хугацаанд Дэйтоны Их Сургуулийн Flyers, Сан-Францискогийн Их Сургуулийн Dons, Ютагийн Их Сургуулийн Utes болон Өмнөд Каролинагийн Gamecocks багуудад тогложээ.

2023-2024 оны улиралд Сан-Франциско Донс багийн бүрэлдэхүүнд 34 тоглолтод оролцож, нэг тоглолтод дунджаар 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Харин 2024-2025 оны улиралд Юта Ютес багийн төлөө дунджаар 7.2 оноо, 3.4 самбар, 2.8 оновчтой дамжуулалт хийжээ.

Ш.Энхийн-Од нь Монголын сагсан бөмбөгийг олон улсын түвшинд таниулж буй залуу тоглогчдын нэг бөгөөд АНУ-ын коллежийн лигт тоглосон туршлагаа үндэсний шигшээ багийнхаа төлөөх тоглолттой хослуулж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.