dobu.mndobu

Монголын сурагчид дэлхий судлалын олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

Монголын сурагчид дэлхий судлалын олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын баг Италийн Турин хотноо наймдугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадд амжилттай оролцож, нийт 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Тус олимпиад нь дэлхийн систем, байгаль орчин, геологийн шинжлэх ухааны чиглэлээр сурагчдын мэдлэг, судалгаа хийх болон багаар ажиллах чадварыг сорьдог олон улсын хэмжээний тэмцээн юм.

Монголын багийн сурагчид олимпиадын бие даасан болон багийн төрөлд амжилт үзүүлжээ.

Бие даасан төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Т.Ирмүүнжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Харин Earth System Project багийн төрөлд:

Монгол Тэмүүлэл олон улсын сургуулийн сурагч Б.Бүрэнжаргал – мөнгөн медаль,

Монгол Билиг Оюун олон улсын сургуулийн сурагч Б.Есүй-Үжин – хүрэл медаль,

Сэлбэ олон улсын сургуулийн сурагч О.Анар – хүрэл медаль тус тус хүртжээ.

Мөн International Team Fieldwork Investigation судалгааны ажлын төрөлд Монголын сурагчид өндөр амжилт гаргаж, Б.Есүй-Үжин алтан медаль, О.Анар болон Т.Ирмүүнжаргал мөнгөн медаль, Б.Бүрэнжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Монгол Улсын багийг МУИС-ийн багш Ц.Цэндсүрэн ахалж, В.Батцэнгэл дэд ахлагчаар ажиллажээ.

Ийнхүү Монголын сурагчид дэлхийн систем, геологи, байгаль орчны шинжлэх ухааны чиглэлээр мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд амжилттай сорьж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.