dobu.mndobu

АЙЛЧЛАЛ: Люксембургийн 22.5 сая еврогийн тусламжаар Монголд Зүрх судасны төв байгуулахаар боллоо

АЙЛЧЛАЛ: Люксембургийн 22.5 сая еврогийн тусламжаар Монголд Зүрх судасны төв байгуулахаар боллоо

Монгол Улсын их хуолын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй. 

Айлчлалын талаар УИХ-ын дарга С.Бямбацогт "Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар тус улсад хийж буй айлчлал маань амжилттай боллоо.

Люксембургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жил, хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын даргын хувиар 24 жилийн дараа тус улсад айлчилж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын тухайд манай улсад зүрх судасны өвчлөлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлэээр нийтдээ 60 гаруй сая еврогийн тусламж үзүүлсэний үр дүнд зүрх судасны шалтгаант нас баралт 5 дахин буурсан үр дүн гарсан байна.

Мөн ирэх сарын 17-нд тус улсын 22.5 сая еврогийн тусламжаар Зүрх судасны төв байгуулах ажил эхэлнэ.

Европын холбоог үндэслэгч улсын хувьд тус улс Европт ажиллаж амьдарч буй 65 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн Европт зорчих визийг хөнгөвчлөх тал дээр анхаарал хандуулна гэсэнд талархалтай байна.

Элэгсэг дотно хүлээн авсан Люксембургийн анд нөхөддөө баярлалаа" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.