dobu.mndobu

Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Иргэн Оргилсайханы Энхболор төрсөн эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах өргөдлийг УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament цахим системд гаргажээ. 

Ингэхдээ тэрбээр, "Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангахыг хүсэж байна.

Монгол Улсад банк болон банк бусын зээл аваагүй хүн ховор. Жирэмсэн эх декрит аваад орлогогүй болох үеэс зээлээ төлөх боломжгүй болдог. Энэ үед банк, банк бусын зээл хоцрох үед тухайн байгууллагаас ирэх дарамт гардаг. Энэхүү дарамтын улмаас хүүхдээ өсгөх, хэрэгцээ хангах боломж дутмаг болж улмаар эрт ажилдаа орсноор хүүхэд элдэв аюулд өртөх, цаашлаад сэтгэл зүй, амь нас эрсдэх аюултай. Харин зээлийн бодлого уян хатан болсноор төрөлт нэмэгдэж, нярай болон бага насны хүүхдийн эндэгдэл багасах цаашлаад ирээдүйн хүн амын нийгмийн бухимдал арилах боломжтой. Төрсөн эхийн тэтгэмжийг 500,000 болгох төсөв байхгүй тул энэхүү аргаар хүн амаа дэмжээсэй гэж хүсэж байна" гэсэн байгаа юм.

Уг өргөдөлд наймдугаар сарын 22-нд санал авч эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 21-нд хаагдах аж. Эл хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх юм. 

Гарын үсэг зурах:

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.